
Hip Hop урсгалд өөрийн хэв маягаар олонд
танигдаад байгаа Реппер Jee –г бөө болсон гэгддэг. Гэхдээ тэрбээр
саяхан ТВ ийн нэвтрүүлэгт энэ яриаг үндэслэлгүй болохыг баталсан юм.
Өөрөөр хэлбэл түүний хүзүүн дахь зүүсэн
зүүлтээс нь шалтгаалж сонсогч фенүүд нь бөөгийн сахиус хүлээн авсан
хэмээн тодорхойлох болсон аж. Харин тэрбээр өөрөө бол бөө биш харин бөө
дээр очдог хэмээлээ.
Ямар ч байсан хөндлөнгөөс хамгаалж,
нийгэмд эзлэх байр суурийг нь бататган дэмжих шүтлэгтэй юм байна. Түүний
хүзүүн дахь зүүлтийг өөрийнх нь шүтдэг бөө нь өгсөн бөгөөд сахиус болж
хамгаалдаг гэсэн.