Америкчууд
Кока Кола ундааг өдөр бүр хэрэглэж байгаагаас болж үндэстний хэмжээнд
аюул нүүрлээд байгаа талаар АНУ-ын зүрх судасны нийгэмлэгээс мэдээлжээ.
Тэдний судалгаагаар нэг хүн өдөрт дунджаар дөрвөн лааз хийжүүлсэн ундаа
хэрэглэдэг байна. Нэг лааз ундааны найрлагад 10-12 цайны халбага элсэн
чихэр ордог аж. Энэ нь чихрийн шижин, зүрх судасны өвчиний үндэс болдог
юм байна. Дэлгүүрийн лангуунаас өвчин худалдан авч буй Америкчуудын
төлөө төр засгийн зүгээс ямар нэг арга хэмжээ авахыг эмч нар шаардсан
байгаа ажээ.