
Та
цэргийн насны болоод түүнээс зайлсхийхийг хүсвэл хоёр сонгодог аргын
нэгийг хэрэглэхэд хангалттай. Эхнийх нь нэлээд эрсдэлтэй арга юм.
Элэгний хатуурал, хавдар үүсгэдэг сонгодог вирусуудыг /В, С/ тээхэд л
болно. Ийм эмгэгтэй хүмүүсийг энэ жилийн цэрэг татлагаас эхлээд татахаа
больсон билээ. Халдвар авснаас хойш хориод жилийн дараа өвчилж, улмаар
энэ хорвоогоос буцах тул эл аргыг зөвлөх нь ёс зүйгүй хэрэг. Эндээс
энгийн нэг хөөрхөн аргыг орхончууд гаргаж иржээ.
Орхон
аймгийн цэрэг татлагын комиссынхан ил газраа шивээстэй нэгнийг эр
хүний "алба”-нд авахаа байсан аж. Ил газар гэдэг нь хүзүүнээс дээш,
гарын шуу, өвдөгнөөс дооших хэсэг юм. Энэ хавьдаа өөрийн хүссэн нэгэн
дүрсийг маш жижиг ч хамаагүй шивүүлчихэд болох нь тэр. Цэргээс
зайлсхийхийг уг нь эх орноосоо урвасан гэж үзэх ёстой юм билээ. Тэгвэл
эх орноосоо сайн дураар урвах хамгийн энгийн агаад эрсдэлгүй арга энэ
юм даа.
Санал болгож хэдэн шивээс орууллаа. Санаа авцгаана биз...