Айн Жалутад монгол цэрэг яагаад ялагдсан бэ?
|
Айн Жалут гэх газар Монгол цэргийг бут ниргэж Татаруудын омог сvрийг дарсан хэмээн Арабын тvvхчид хєєрєлдєн бичиж, Лалын шашинтан хvн болгон бахархаж онгирдогын учир юу билээ. Чухам тэнд юу болсон вэ? Одоогоос 746 жилийн ємнє буюу 1260 оны 9 сард эх нутагт нь намрын налгар шар нар тєєнєж айрагны амт чимчигнэн байхад элс шуурсан Айн Жалут гэж одоогийн Сири Израйлын хил дээрх Голаны єндєрлєг гэх хvний нутгийн тэнгэрт Монголын цэргийг муу ёрын сvvдэр дайрч байлаа. Энэ цэргvvд бол Лалын ертєнцєд эр зоригын тууль болон vлдсэн Монгол Жанжин Хэт Буха Ноёны удирдсан цэргvvд байсан юм. 1260 онд Хvлэг хаан Лалын ертєнцийг эзлэн дуусгаж Их Хаан Мєнхийн тушаалыг биелvvлж Газрын дундад тэнгисийн эрэг дээрээс морио усалж Лалын ертєнцийг бvрэн эрхшээлдээ оруулахад хагас алхам дутуу байлаа. Гэтэл яг энэ vед Мєнх Хаан євчний учир таалал тєгсєж Хаан ахаа алдсан Хvлэг хаан дайнаа зогсоож хорин мянга орчим цэргийг гарамгай жанжин Хэт Буха Ноёноор удирдуулан орхиж гол хvчээ аван буцжээ. Бас нэг шалтгаан нь Алтан Ордны улсын Хаан Бэрхтэй Кавказын нуруу орчмын орнууд тvvн дотроо Армян Азербайжаныг булаацалдан муудсанаас тодорхой цэрэг гэдрэг татах шаардлага гарсан гэдэг. Хэт Буха Ноён бол Хvлэг Хааны шадар жанжин байж тvvний хамт Багдадыг эзэлж Халифыг дарж, Иранд Исмайлын улсыг мєхєєсєн туршлагатай жанжин байсан юм. Хvлэг Хаан буцмагц Хэт Буха Ноён єєрийн элчийг 40 нєхрийн хамт Египет луу илгээж Мєнх Хєх тэнгэрийн зарилгаар Хєхрєгчид хєх тэнгэр Хєрстєд Монголчууд эзэн суух таалалтайг сануулж, vvний эсрэг зогссон хэн бvхэн, тэдний гэр бvл бvхэлдээ хvйс тэмтрэгдэх бєгєєд бидний хvч чадал Истандариийн Рустамаас илvv болно. Та нар бууж єгч элчээ ирvvлж хvндлэл vзvvл эс бєгєєс байлдахад бэлтгэ гэжээ. Энэ vед Египетд байсан Мамлукын улс бол Монголын эрхшээлд ороогvй Лалын сvvлчийн улс байсан бєгєєд Тvрэгvvд Египет Сири Иорданы арабуудыг эзлэн байгуулсан Дамаск тєвтэй улс байлаа. Хаан нь Кудуз гэх тvрэг хvн байсан агаад ихэд шударга хаан хэмээгдэж ард тvмний талархлыг хvлээсэн байж. Тvvний цэргийн гол хэсэг нь Хорезмын сvvлчийн Хан Хvv Жалал Ад Дины цэргийн vлдэгдэл, тэдний vр сад байсан гэжээ. Монголын элч мєн нэмж ингэж хэлжээ. Хvлэгv Хаан Туранаас Иранд ирэхэд ганц ч Халиф, Султан, Малик тvvнийг сєрж зогсож чадаагvй бєгєєд тэр Дамаскийг эзлэхээр ирэхэд тvvний ах Их Хаан Мєнх Хаан нас барсан мэдээ ирж тэр буцсан болно. Гэвч тvvний Арслангийн зоригт Луугийн хvчит Хэт Буха жанжин цэргийг одоо удирдаж байна. Тэр Дамаскийг дайрвал тvvнийг хэн ч зогсоож чадахгvй бєгєєд та нар vтэр тvргэн бууж єг гэж шаарджээ. Харин Мамлукын хаан єєрийн шадар тvшмэдvvдийн хамт зєвлєж бид бууж єгсєн ч байлдсан ч биднийг зєвхєн vхэл хvлээж байна, иймд байлдая гэжээ, ухрах газар бидэнд vгvй ар талд Хойд Африкийн элсэн цєлєєс єєр ухрах газаргvй гэж ярилцаад Монголын элчийн толгойг авч дайн хийе гэж тогтжээ. Энэхvv зоригтой шийдвэрт нєлєєлсєн бас нэгэн хvчин зvйл бол Хvлэг Хаантай муудалцсан Алтан Ордны Хаан Бэрх энэ vед элч илгээж Мамлуктай цуг Хvлэгийг дайлая гэжээ. Бэрх Лал шашинтан гэж єєрийгєє нэрийдэж байсан боловч vнэндээ тvvнд Хvлэгтэй муудах гол шалтгаан бол Чингис хааны vеэс Зvчийн vр садад хvртээсэн Кавказын нурууны ємнєд хэсгийн бэлчээр сайт нутгыг Хvлэгтэй булаацалдсан явдал бєгєєд энэ нь ч бас зєвтгєх талтай байсан бєгєєд , дайран дээр давс гэж Хvлэгийн цэрэгт хvч єгч Багдадыг эзэлж явсан Зvчийн удмын 3 Хан Хvv учир битvvлэгээр Хvлэгийн ордонд нас барж тэдний албат нар Хан Хvv нар хор ууж vхсэн гэж баталсан аж. Бэрх Хаан Лал шашинд талтай байсан нь vнэн боловч vндсэн шалтгаан нь дээрх шалтгаан гэж vзэх бvрэн vндэстэй гэнэ. Vvгээр ч зогсохгvй чухамдаа Єгєєдэйн удмаас Хаан ширээг Тулуйн удмын Мєнх Хаанд авч єгсєн гол хvн бол Батын заавраар гардан гvйцэтгэсэн Бэрх байсан бєгєєд тэжээсэн бяруу тэрэг эвдлээ гэж хэлэхээр байдал vvсжээ. Мамлукууд Айн Жалутад байсан монгол цэргийн тоог ч бас багцаалж байсан учраас айхгvйгээр байлдах шийдвэр гаргасан бол Хэт Буха жанжин ч бас байлдахгvйгээр айлгаад буулгаж авах бодолтой байсан байх талтай. Монгол цэргийн ангийг толгойлж байсан Байдар гэх жанжин Єгvл Бек гэх цэргээр элч зарж Мамлукын цэргийн хєдєлгєєнд орж байгааг мэдээлсэнд Хэт Буха байрлалаа орхихгvй байхыг тушаажээ. Гэвч Хэт Буха жанжинг амжиж ирэхэд Байдарын цэрэг цохигдож ухарсан байсан ч Хэт Буха єєрийн хvчинд эрдэж цэргийн хамт шууд довтолжээ. Энэ vед дайсан байрлалаа єєрчилж нууц отолтонд хэсэг хvчээ оруулан ухарч улмаар бvсэлж цохисон нь Монгол цэргийн аргаар єєрийг нь цохисон хэрэг болжээ. Энэ vед Хэт Буха жанжин цэргээ зоригжуулан Хvлэг Хаандаа ялагдлын мэдээ дуулгаж тvvний урмыг хугалснаас баатар зоригыг vзvvлэн байлдаж дуусая, бид баатар зоригтой байлдаж амиа алдсанаар Хааны цэргийн эхнэрvvд бэлэвсэрнэ, унасан азарга маань vрэгдвэл Хааны адуун сvргийн гvv нэгэн жил унагалахгvй, гэвч Хаан биднээр бахархаж бидний єшєєг авах болно гэж хэмээн цэргээ зоригжуулж хэлээд цэргээ толгойлон байлдсан ч цэргvvд нь ухарч тэрээр мянган цэрэг мэт аймшиггvйгээр байлдсаар улмаар амьдаараа олзлогдсон гэжээ. Мамлукын цэрэг ойд орж бvгсэн Монгол цэргийгн ойг нь шатаан шахаж хядаад улмаар Монгол цэргийн хvрээг эзэлж тэнд байсан хvvхэд, эмэгтэйчvvд тvvний дотор Хэт Буха ноёны Хатанг олзлон, бусад хvмvvсийг бvгдийг тарчилган цаазалжээ. Хэт Буха Ноёныг Мамлукын Хаан Кудузын єргєєндєє авчирч ингэж хэлжээ, Худал vг хоосон амлалтаар хууран бидний орон гэрийг устгаж, олон баатар эр эхнэр хvvхдийг хєнєєсний тєлєє буруу номтон чамайг цаазаар авна гэжээ, vvний хариуд хvлээтэй байсан Хэт Буха эгц єндийн босож ирээд огтхон ч айсан шинжгvйгээр, Бид ялан дийлэх болно, хэрвээ чи намайг цаазалвал би vvнийг чи биш бурхны таалал гэж vзнэ, чиний єнєєдрийн ялалт бол хэсэг зуурын юм. Энэ мэдээ Хvлэг Хаанд хvрмэгц тvvний хилэн бадарч Азербайжанаас Египет хvртэл єшєє хорслын тэнгис буцалж Мамлукын нутаг Монгол цэргийн морин туурайн дор талхигдан дуусна. Хvлэг Хаанд над шиг цэрэг эр гучин тvм бий бєгєєд тvvний зєвхєн нэг нь би гэжээ. Тvvний зоригтой байдал, баатарлаг чанар нь Кудузыг цочроож тvvнийг vтэр цаазалж толгой гар хєлийг салган Мамлукын нутгаар шонд тараан єлгєсєн гэнэ. Vнэхээр Кудуз Султаны тvрхэн зуур баярласан бєгєєд хэдхэн хоногын дараа єєрийн цэргийн жанжин Байбарын гарт амиа алдсан юм. Баатар зоригт эрээ алдсан Хvлэг Хаан ихэд харамсан гуниглаж, тvvний нэрийг мєнхлєн vлдэж хоцорсон гэр бvлийхнийг нь тэтгэж халамжилсан. Харамсалтай нь Алтан Ордны Бэрх Хаан, Мамлукын шинэ хаан Байбартай 2 фронтод зэрэг байлдах нь хэцvv болсноос Хvлэг Хаан баатар эрийнхээ єшєєг авч чадаагvй ажээ. 1262 онд Бэрхийн цэргийг толгойлсон Ногай ноёнтой байлдаж нэлээн ялагдсан бол Тvvний хvv Абага Ногайг дийлж тvvний хvрээг эзэлжээ. Гэвч Абага Бэрхэд цохиулан ухарчээ, удалгvй Хvлэг Хаан нас барж дайн тvр зогсоод 1265 онд Бэрх дахин томоохон хvчээр Ил Хааны улсыг довтолсон боловч энэ vедээ єєрєє нас барж дайн зогссон гэжээ. Энэ дайныг Хvлэгийг залгамжилсан Абага хаан vргэлжлvvлж 1270 онд Бэрхийг залгамжилсан Хайдуг тєлєєлж байлдсан Барак Хааныг цохиж байжээ. Энэхvv дайн бол Чингисийн vр сад хоорондоо байлдаж эхэлсэн эхний том тулаан болсон бєгєєд 1264 онд Хубилай Аригбєхтэй байлдсан аж.
|
Мэдээний төрөл: Мэдээ мэдээлэл |
Үзсэн: 1263 |
Нийтлэгч: ZepPin
| Үнэлгээ: 0.0/0 |
|
Шилдэг гишүүд |
 | DeviL Мэдээ: 45 Сайтын эзэн |
 | ZepPin Мэдээ: 20 Сайтын зохицуулагч |
|
Түнш байгуулага |
|
Баннер A1 |
|
|
Баннер С1 |
|
Хамтрагч сайтууд |
 City-WareZ
 GaMePoWeR
 BiDnii-SiTe.tk
 Mnmgroup.ucoz.com
 National.ucoz.net
 Энд таны баннер
|
|